Багтар хуасай омгийн Дамдины Пүрэв
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 4-р багийн малчин Дамдин
овогтой Пүрэв нь 1969 онд малчин ард Дамдины отгон хүү болж төрсөн.
Д.Пүрэв нь 1976-1984 онд Цагаан-Овоо сумын 8 жилийн
сургууль, 1984-1986 онд илгээлтийн эзэн, 1986 -1988 онд Улаанбаатар хотын барилгын ангид цэргийн алба,
1988-1990 онд илгээлтийн эзэн, 1990 онд тус сумын 4-р багт өөрийн авга ах Р.Цагаандамдины мал маллах арга ухаанд суралцан өдийг хүртэл 27 жил мал маллан
амьдарч байна.
Д.Пүрэв нь малынхаа хээлтэгч , хээлтүүлэгчийн тохироо
, үүлдэрлэг байдал ,сүргийн бүтцийг сайжруулахад хонио үзэмчин хуцаар , ямаагаа нутгийн хар ухнаар хээлтүүлгэт оруулж, мал аж ахуйгаасаа жилд
35-40-с доошгүй сая төгрөгийн орлого олж амьдрал ахуйгаа дээшлүүлж,малынхаа
ашиг шимийг нэмэгдүүлэх зорилт тавьж үр дүнд хүрч байна. Мал сүргээ өвөлд тарга
хүч сайтай оруулахын тулд отор нүүдлийг тогтмол тэмээн хөсгөөр хийж өвлийн бэлтгэл ажлыг хөрш зэргэлдээ айл хөршүүдтэйгээ
хамтран 500 -1000 бухал буюу 25-40 тн өвс хадлан , 30-40 тн хужир шүү бэлтгэдэг
байна.
Д.Пүрэв нь хөдөө аж ахуйн салбарт
тогтвор суурьшилтай ажиллан малынхаа үүлдэр угсаа, ашиг шимийг нэмэгдүүлэхийн
зэрэгцээ багийнхаа болон зэргэлдээ сумдын малгүй эмзэг бүлгийн буюу цөөн малтай
залуу гэр бүлийг дэмжин туслах малчнаар авч ажиллуулахдаа цалинжуулж төл мал эмнэн
өгч малжуулдаг.
Тэрээр ХАА-н салбарт ажиллах 27 жилийн хугацаанд 2004 онд сумын сайн малчин,
2010 онд аймгийн сайн малчин, 2012 онд Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэр яамны
тэргүүний ажилтан цол тэмдэгээр тус тус шагнагдаж байсан.
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Нутгийн Зөвлөл

No comments:
Post a Comment