Номинаци-1 (хувь хүн)
Бодонгууд омогтой Батдалайн Өлзийдэлгэр
1943 онд Дорнод аймгийн Баян-Уул сумын Хавтгай булагт төрсөн. 1951-1961 онд Баян-Уул сумын 10 жилийн сургууль дүүргэсэн. 1961-1978 онуудад тухайн үеийн ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургууль, Украйн улсын Харьков хотод Политехникийн дээд сургууль тус тус төгссөн. Тэрээр 1971 оноос Дорнод аймгийн ноос угаах үйлдвэрт механик, ерөнхий механик, ерөнхий инженер, даргаар ажиллажээ. 1991 оноос "Ээрмэл" ХХК-д дэд захирлаар ажиллаж байв. 1996 оноос Хан-Уул дүүргийн Биеийн тамир спортын хорооны даргаар ажиллаж байгаад 2003 онд гавьяаны амралтандаа гарчээ. Хөнгөн аж үйлдвэрийн тэргүүний ажилтан, Ардын хянан шалгахын тэргүүний ажилтан, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдсан. Үндэсний сурын спортын мастер.
Тэрээр 2006 оноос Монгол-Японы хамтарсан "Мироку-Айко нийгэмлэг" ТББ болон "Майдарын буудай " ХХК-ны гүйцэтгэх захиралаар ажиллаж байна. Түүний удирдсан газар тариалангийн компани Баян-Уул сумын нутагт тариа тарьж орон нутгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулан ажлын байр бий болгон олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд хийжээ.
Дорнод аймгийн Баян-Уул сумын Нутгийн Зөвлөл