Total Pageviews

Monday, December 3, 2018

"Хун эжымнэй hургаал" Монголын Буриадын шилдэгүүдийг тодруулах 2018- 2019 оны шинэ жилийн цэнгүүн

Номинаци-1 (Хувь хүн) 
Жаргалын Энхзул, Анагаах Ухааны доктор, Эмнэлгийн тэргүүний ажилтан
АЖЛЫН ТУРШЛАГА
·         2017 оноос одоог хүртэл Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга
·         2015-2017 он:  Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн  Эрүүл мэндийг дэмжих, сургалт, судалгааны арга зүйн төвийн дарга
·         2013-2015 он:  Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Яаралтай тусламжийн зохицуулалтын хэлтсийн дарга
·         2008-2013 он: Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн Эрт илрүүлэг, эмчилгээний багийн мэргэжилтэн
·         2005-2008 он: Н.В. Пироговын нэрэмжит Улсын Анагаах Ухааны Их Сургуульд докторант
·         1999-2005 он: Эх Нялхасын Эрдэм Шинжилгээний Төвийн Бөөр-булчирхайн тасагт бөөрний эмч
·         1995-1997 он: Баянзүрх дүүргийн Эрүүл Мэндийн 10-р төвд өрхийн эмч
БОЛОВСРОЛ
·         2010 он: Москва хотод Н.В. Пироговын нэрэмжит АУИС-д Хүүхдийн бөөрний  эмгэгийн чиглэлээр Анагаах Ухааны Докторын зэргийг хамгаалсан.
·         1997 он: ЭМШУИС-аас Анагаах Ухааны Магистрын зэргийг олгосон.
·         1995 он: ЭМШУИС-ийн Хүүхдийн эмчилгээний ангийг төгссөн.
Дорнод аймгийн Дашбалбар сумын Нутгийн Зөвлөл

Monday, November 26, 2018

"Хун эжымнэй hургаал" Монголын Буриадын шилдэгүүдийг тодруулах 2018- 2019 оны шинэ жилийн цэнгүүн

Номинаци-3 (ТББ)
Улсын Тэргүүний Ахмадын Хороо (Дорнод, Баяндун)
Улсын тэргүүний Ахмадын хорооны шагналаа гардан авлаа.
   Тус ахмадын хороо нь 2017 оны үйл ажиллагаагаараа Улсын тэргүүний Ахмадын хороогоор шалгарч 2018.04.05-нд сумын Ахмадын хорооны төлөөлөл Улаанбаатар хотод очин Монголын ахмадын хорооноос “Хүндэт өргөмжлөл”-өө гардан авав.

"Хун эжымнэй hургаал" Монголын Буриадын шилдэгүүдийг тодруулах 2018- 2019 оны шинэ жилийн цэнгүүн

Номинаци-2 (ААН, компани)
"Түмэн төмөрт" ХХК
Тус компани нь 1999 онд “Дөрөөт” нэртэйгээр төмрийн худалдааг 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй эхэлсэн бөгөөд 2007 оноос Түмэн төмөрт ХХК болж байгуулагдсан түүхтэй юм. Үүсэн байгуулагдсан цагаасаа улс орныхоо хөгжилд бодитой хувь нэмрээ оруулах, компаний бизнесийн тогтвортой хөгжлийг хангах, нийгмийн өндөр хариуцлагатай ажиллах зорилтуудыг өмнөө тавьж, ажиллаж байна. Үйл ажиллагааны хувьд төмөр бэлдэц болон төмөр хийцийн гадаад, дотоод худалдааг голлон эрхлэдэг, Өдгөө 70 гаруй ажилтан , албан хаагчидтай салбартаа тэргүүлэгч байгууллага юм.
Дорнод аймгийн Баян-Уул сумын Нутгийн Зөвлөл

"Хун эжымнэй hургаал" Монголын Буриадын шилдэгүүдийг тодруулах 2018- 2019 оны шинэ жилийн цэнгүүн

Номинаци-1 (хувь хүн)
Багтар хуасай омгийн Дамдины Пүрэв
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 4-р багийн малчин Дамдин овогтой Пүрэв нь 1969 онд малчин ард Дамдины отгон хүү  болж төрсөн. 
Д.Пүрэв нь 1976-1984 онд Цагаан-Овоо сумын 8 жилийн сургууль, 1984-1986 онд илгээлтийн эзэн, 1986 -1988 онд Улаанбаатар хотын барилгын ангид цэргийн алба, 1988-1990 онд илгээлтийн эзэн, 1990 онд тус сумын 4-р багт өөрийн авга ах Р.Цагаандамдины мал маллах арга ухаанд суралцан өдийг хүртэл 27 жил мал маллан амьдарч байна. 
Д.Пүрэв  нь малынхаа хээлтэгч , хээлтүүлэгчийн тохироо , үүлдэрлэг байдал ,сүргийн бүтцийг сайжруулахад  хонио үзэмчин хуцаар , ямаагаа  нутгийн хар ухнаар   хээлтүүлгэт оруулж, мал аж ахуйгаасаа жилд 35-40-с доошгүй сая төгрөгийн орлого олж амьдрал ахуйгаа дээшлүүлж,малынхаа ашиг шимийг нэмэгдүүлэх зорилт тавьж үр дүнд хүрч байна. Мал сүргээ өвөлд тарга хүч сайтай оруулахын тулд отор нүүдлийг  тогтмол тэмээн хөсгөөр хийж  өвлийн бэлтгэл ажлыг хөрш зэргэлдээ айл хөршүүдтэйгээ хамтран 500 -1000 бухал буюу 25-40 тн өвс хадлан , 30-40 тн хужир шүү бэлтгэдэг байна.
Д.Пүрэв нь хөдөө аж ахуйн салбарт тогтвор суурьшилтай ажиллан малынхаа үүлдэр угсаа, ашиг шимийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ багийнхаа болон зэргэлдээ сумдын малгүй эмзэг бүлгийн буюу цөөн малтай залуу гэр бүлийг дэмжин туслах малчнаар авч ажиллуулахдаа цалинжуулж төл мал эмнэн өгч малжуулдаг. 
Тэрээр ХАА-н салбарт ажиллах 27 жилийн хугацаанд 2004 онд сумын сайн малчин, 2010 онд аймгийн сайн малчин, 2012 онд Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэр яамны тэргүүний ажилтан цол тэмдэгээр тус тус шагнагдаж байсан.
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Нутгийн Зөвлөл

Sunday, November 25, 2018

"Хун эжымнэй hургаал" Монголын Буриадын шилдэгүүдийг тодруулах 2018- 2019 оны шинэ жилийн цэнгүүн

Номинаци-1 (хувь хүн)

Бодонгууд омогтой Батдалайн Өлзийдэлгэр

1943 онд Дорнод аймгийн Баян-Уул сумын Хавтгай булагт төрсөн. 1951-1961 онд Баян-Уул сумын 10 жилийн сургууль дүүргэсэн. 1961-1978 онуудад тухайн үеийн ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургууль, Украйн улсын Харьков хотод Политехникийн дээд сургууль тус тус төгссөн. Тэрээр 1971 оноос Дорнод аймгийн ноос угаах үйлдвэрт механик, ерөнхий механик, ерөнхий инженер, даргаар ажиллажээ. 1991 оноос "Ээрмэл" ХХК-д дэд захирлаар ажиллаж байв. 1996 оноос Хан-Уул дүүргийн Биеийн тамир спортын хорооны даргаар ажиллаж байгаад 2003 онд гавьяаны амралтандаа гарчээ. Хөнгөн аж үйлдвэрийн тэргүүний ажилтан, Ардын хянан шалгахын тэргүүний ажилтан, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдсан. Үндэсний сурын спортын мастер.
Тэрээр 2006 оноос Монгол-Японы  хамтарсан "Мироку-Айко нийгэмлэг" ТББ болон "Майдарын буудай " ХХК-ны гүйцэтгэх захиралаар ажиллаж байна. Түүний удирдсан газар тариалангийн компани Баян-Уул сумын нутагт тариа тарьж орон нутгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулан ажлын байр бий болгон олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд хийжээ.
Дорнод аймгийн Баян-Уул сумын Нутгийн Зөвлөл

"Хун эжымнэй hургаал" Монголын Буриадын шилдэгүүдийг тодруулах 2018- 2019 оны шинэ жилийн цэнгүүн

Номинаци-1 (хувь хүн)
Хүгдүүд омогтой Мижиддоржийн СААНДАРЬ
1949 онд Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Шовх өндөрт төрсөн.
1957–1960 онд Дорнод аймгийн Баяндун сумын бага сургууль,1961–1967 онд Баян-Уул сумын 10 жилийн сургууль, 1967–1972 онд Москва хотын Геодези, агаарын зураглал, зураг зүйн инженерийн дээд сургуулийг Агаарын зураглалын инженер мэргэжлээр төгссөн.
1972 оноос Монгол Улсын Геодези, Зураг Зүйн Газарт агаарын зургийн инженер, ахлах инженер, товчооны дарга, ерөнхий инженер,1992 оноос МонМэп ХХК – ийн ерөнхий захиралаар ажиллаж байна.
1985 онд ОХУ – ын Москва хотод “Монгол орныг сансрын зураглалын материалаар иж бүрэн зураглах нь” сэдвээр техникийн ухааны дэд докторын зэрэг хамгаалсан. М.Саандарь нь сансрын зураглалын технологийг Монголд анх удаа нэвтрүүлэн, зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн системийн зарчмууд, Монгол орны байгалийн нөөцийн сэдэвчилсэн зураглал болон 20 гаруй нийтлэл хамтын бүтээл, мэргэжлийн сэдвээр 5 ном хэвлүүлсэн байна.
Дорнод аймгийн Баяндун сумын Нутгийн Зөвлөл